Чиний тухай хамгийн үнэн зурхай

039

Хонины орд

Хонь хаана ч очсон манлайлагч байж, аливаа асуудлын голыг олж чаддаг. Тэр хүмүүст урам зориг хайрлаж, хамтдаа хөгжих боломжийг өгдөг. Гэвч түүний нэг дутагдалтай тал нь зөрүүд зан. Хэрвээ үүнийгээ ялан дийлж чадвал амжилтад төвөггүй хүрдэг ажээ.

Үхрийн орд

Үхрийнхэн нөхөрсөг, халамжтай хүмүүс байдаг. Биеэ даасан учир өөрийн юу хүсэж, юунд хүрэхээр тэмүүлж байгаагаа сайн мэддэг. Зорьсондоо хүрэхийн тулд учирсан ямар ч саад бэрхшээлийг даван туулах зоримог, дайчин зан чанартай. Хаа нэг залхуурч хойргоших хандлагатайг эс тооцвол тун бүтээлч, сэтгэл татам хүмүүс ажээ.

Ихрийн орд

Өөдрөг үзэл, эерэг хандлагатай ихрийнхэн сайн сонсогч, сайн ярилцагч байж чаддаг. Бусдын итгэлийг даадаг найдвартай хүмүүс ч хааяа хэрэгт дурлах, мартамхай бас салан зан гаргах нь бий. Үе үе дүрсгүйтэх дуртай, сэтгэл татам инээмсэглэдэг. Нэгэнт сэтгэлээ өгсөн хүндээ насан туршдаа үнэнч байдаг.

Мэлхийн орд

Бүтээлч хандлагатай мэлхийнхэн маш романтик, халамжтай хүмүүс. Үдэшлэг цэнгүүнд дуртай ч хаа хүрэхээ мэддэг. Хүн болгонтой хүндэтгэлтэй харьцдаг, хэн нэгнийг ялгаварлах дургүй. Нэгэнт сэтгэлээ өгсөн хүндээ хэтэрхий үнэнч, чиний амьдралдаа учирч болох хамгийн хүнлэг, хөгжилтэй, мэдрэмжтэй хүмүүсийн нэг.

Арслангийн орд

Бусдын хүсэл, хайр хүндлэлийн аль алиныг нь соронзон мэт татдаг арслангийнхан маш чадварлаг хүмүүс байдаг. Хааяа хэт үглэх хандлагатай ч хөгжилдөх дуртай, бусадтай нөхөрсөг. Арслангийнхантай учирна гэдэг тэр бүр тохиогоод байхгүй ховор завшаан бөгөөд нэгэнт учирсан л бол сэтгэл түгших аюул үгүй.

Охины орд

Ихэнх охиныхныг хүнлэг, ухаалаг зан чанар нь онцгой нэгэн болгодог ч зарим нь хэт аминч загнадаг. Өөрсдийгөө бүхнийг мэдэгч гэж үздэг учраас аливаад хариуцлагатай хандаж, алхам алхмаар урагшилж чаддаг. Тэдний итгэлийг нэгэнт алдсан л бол тийм ч амархан уучлахгүй, үйл явдлыг тийм ч хурдан мартдаггүй.

Жинлүүрийн орд

Жинлүүрүүд уулзсан хүн бүртээ сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг хайр татам, хөгжилтэй хүмүүс. Итгэлийг нь хөсөрдүүлсэн хүндээ хэдэн ч жилээр хамаагүй дургүй хэвээр байдаг. Бүтээлч хандлагатай учир маш романтик, хэний ч итгэлт анд нь байж чаддаг. Тэднийг алдсан хүмүүс эргээд харамсах нь олонтоо.

Хилэнцийн орд

Хошин мэдрэмжтэй шогч хилэнцийнхэн юм бүхнийг оролдож үзэн, өөрийгөө сорих дуртай. Хөдөлмөрч, хайр татам, эрч хүчтэй ч маш их хартай. Заримдаа хэт шоудах хандлагатай ч мөнгөний үнэ цэнийг мэддэг, олохдоо ч үрэхдээ ч гаргуун. Сайн найз байж чадах ч үл үнэлүүлэх аваас сэтгэлээр амархан унадаг.

Нумын орд

Нумынхан маш нууцлаг. Уулзсан хүн бүртээ эерэг сэтгэгдэл төрүүлж чаддаг хүнлэг, романтик нэгэн. Хайртай хүндээ бүхнээ зориулж, бүхий л боломжоороо халамжлахыг хичээдэг. Тэднийг уурласан үед аль болох хол байх эсвэл чимээгүй байх нь зүйтэй. Үе үе хүүхэд шиг өхөөрдөм харагдах төрх нь хэний ч сэтгэлийг татдаг.

Матрын орд

Ялагдах дургүй матрынхан зорьсондоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг, ухаалаг, хайр татам хүмүүс. Гэвч заримдаа хэтэрхий үглээ, ядаргаатай санагдах ч цайлган, хөгжилтэй, тууштай зантай. Хоол хийх дуртай. Сонирхолтой нь тэдний зарим нь ихрийн ордынхонтой спортоор өрсөлдөх сонирхолтой байдаг гэнэ.

Хумхын орд

Удаан хөдөлгөөнтэй, жаахан болхидуу мэт ч итгэл даадаг, найдвартай хүмүүс. Амьтан тэжээх сонирхолтой, зарим нь түүнийгээ гэрийнхнээсээ ч илүү хайрладаг. Юуг ч хийж, бүтээсэн аливаад талархах сэтгэлээр ханддаг. Гэвч хэтэрхий тайван темпераменттайгаасаа болж аливааг хойшлуулж, алгуурлах хандлагатай.

Загасны орд

Загасныхан анхаарлын төвд байх дуртай, эмх цэгцтэй, бусадтай нийтэч хүмүүс. Бодлогошронгуй ч хошин шог үзэх, онигоо унших дуртай. Хэт итгэмтгий зангаасаа болж бусдад ашиглуулах явдал цөөнгүй гардаг учир хэнтэй найзлахаа зөв сонгох нь чухал. Шаардлага өндөртэй ч тэр хэрээрээ хайраа өгч чаддаг, халамжтай нэгэн.

039

Сэтгэгдэл Үлдээх