Ордуудын мөрдлөг болгодог 10 зарчим

08

Хонины орд

1. Надтай маргалдаад юу ч олж авч чадахгүй.
2. Хожим хийгээгүйдээ харамсаж сууснаас цаг алдалгүй хийчихсэн нь дээр.
3. Эхлээд хийчихье, дараа нь бодож үзье.
4. Залуу сэтгэлгээтэй хүн хэзээ ч хөгширдөггүй. Нас бол зүгээр л тоо.
5. Зөрүүд зан алдаа дутагдал биш.
6. Түрүүлж хэн нэгэн рүү дайрахгүй. Харин намайг битгий өдөөрэй.
7. Ярилцаж байгаа хүнээ ярьж дуустал нь хүлээх хамгийн хэцүү.
8. Хонины ордын нэг хүн байвал сайн. Хэрвээ хоёр бол хэтэрхий олуулаа болчихно.
9. Нөхцөл байдлыг хянах амархан, харин сэтгэлийн хөдөлгөөнөө барих амаргүй.
10. Бусдын тоормосоо гишгэж байгаа газар харин ч би хурдаа нэмнэ.

Үхрийн орд

1. Үргэлж миний зөв байдаг.
2. Наадах чинь минийх. Битгий хүр. Миний юм чинийх гэсэн үг биш.
3. Хоолонд дургүй хүн хүмүүст дургүй гэсэн үг.
4. Тэнэгүүдтэй маргаад ямар ч нэмэргүй. Тэд чамайг доош нь л татна.
5. Хүний итгэлийг олох хэцүү, харин алдах маш амархан.
6. Би юу ч гуйгаагүй, бас юу ч өгөхгүй.
7. Хүнсний чанар шалгана гэдэг миний ганц дуртай ажил.
8. Хүний урд биш ард нь дагаж явахад хүч хэмнэдэг.
9. Би зүгээр л шулуухан хэлчихдэг. Надад маргах ямар ч шаардлага байхгүй.
10. Намайг амарч байхад надад саад болох хэрэггүй.

Ихрийн орд

1. Өнөөдрийн би өчигдрийнхөөсөө илүү сайжирсан байна.
2. Мэдээлэл бол ялалтад хүргэх түлхүүр.
3. Хэн нэгнээс зөвлөгөө авах шаардлагатай бол би зөвхөн өөрийнхийгөө л сонсоно.
4. Ирээдүйд юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй.
5. Сайхан санаа хэзээ ч хуучирдаггүй.
6. Хайр ирж л байдаг, явж л байдаг. Нөхөрлөл үүрд үлддэг.
7. Амжаагүй бол хожигдсон л гэсэн үг.
8. Би өрөө болгондоо зурагттай бас утастай байх хэрэгтэй.
9. Нэг тархи сайн, хоёр бол бүр сайн. Гэхдээ хоёулаа нэг хүнийх бол бүр ч гайхамшигтай.
10. Бодлоо ариун байлга, эс тэгвэл чөтгөрт идэгдэнэ.

Мэлхийн орд

1. Миний гэр – миний амь амьдрал.
2. Хүлээж чаддаг хүн юм юмтай болдог.
3. Бодлоо өөрчилдөггүй хүн үнэнээс илүү өөртөө хайртай байдаг.
4. Би үүргэвч үүрч байгаа юм шиг л өнгөрснөө үүрч явдаг.
5. Өөрийгөө хянаж чаддаг хүнд ялалт үргэлж ойрхон.
6. Би чиний төлөө бүхнээ зориулна.
7. Хэрэглээ хангаж л байвал шинийг худалдаж авах шаардлагагүй.
8. Дүүрэн хөргөгч шиг сэтгэл санаа тайтгаруулдаг зүйл гэж үгүй.
9. Найз нартайгаа кафед биш, гэртээ уулзаж бай.
10. Би юуг ч мартдаггүй.

Арслангийн орд

1. Хэрвээ ямар нэг зүйл хийж байгаа л бол зөв замаар хий.
2. Би та нарыг гэрэлт ирээдүй рүү хөтөлнө.
3. Сайхан харьцаа амжилтын 50% нь байдаг.
4. Үйлдлээрээ харуулахгүй байгаа хайр, хайр биш.
5. Найрсаг төрхтэй ч сэтгэлдээ бол би жинхэнэ дарангуйлагч шүү.
6. Дэмжлэг авснаас хэн нэгэнд дэмжлэг үзүүлсэн нь дээр.
7. Юм хийе гэвэл хийсэн шиг л хийх хэрэгтэй.
8. Би та нартай хамт байхад нар ямар хэрэгтэй юм бэ?
9. Би үхэн үхэтлээ үнэнч байна.
10. Худал богино хөлтэй.

Охины орд

1. Тэвчээр, хөдөлмөр гэдэг амжилтын түлхүүр.
2. Үр ашиггүй зүйлд цагаа үрэх нь тэнэг хэрэг.
3. Даруу зан зөвхөн бүсгүй хүний биш, охины ордынхны ч гэсэн чимэг.
4. Эмх цэгц хаа саагүй хэрэгтэй. Бүх юм байр байрандаа л байх ёстой.
5. Надад даатгачих. Би юуг ч хийж чадна.
6. Би найз нараа маш болгоомжтой сонгодог.
7. Бусдад сайн бол худал тийм ч муу зүйл биш.
8. Намайг их мэдэгч гэж болно. Би мэднэ, эсвэл яаж олж мэдэхийг нь мэднэ.
9. Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг ч бусдын төлөө ажилладаг.
10. Үргэлж тархиндаа итгэ, сэтгэл зүрхэндээ биш.

Жинлүүрийн орд

1. Аз жаргалыг бусадтай хуваалцахад амьдрал илүү сайхан байдаг.
2. Дипломат харилцаа бол жинхэнэ ялалтад хүргэх зөв зам.
3. Зарчимд хэт баригдах нь ихэнхдээ тэнэглэлд хөтөлдөг.
4. Та нарт л сайхан байх нь надад хамгийн чухал.
5. Маргах – хамгийн дургүй хүргэсэн зүйл.
6. Сонголт хийнэ гэдэг хамгийн хэцүү.
7. Бүхнийг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй.
8. Найз нартайгаа дотно, дайсантайгаа бүр ч дотно бай.
9. Хайр бол зүгээр л үг, түүнийг батлах ёстой.
10. Гоо сайхан ертөнцийг аварна.

Хилэнцийн орд

1. Хүн бүр гаргасан үйлдэлдээ хариуцлага хүлээж байж амьдрал утга учиртай болдог.
2. Учир шалтгааныг нь сонсолгүй хэнийг ч бүү яаран дүгнэ.
3. Би бол кактус. Миний цэцэг зөвхөн сонгосон хүнд минь л дэлбээлдэг.
4. Хүсэл мөрөөдлөө дагаагүй бол чи буруу замаар явж байна.
5. Би худалч хүмүүсийг тэвчдэггүй. Бас би шүүмжлэлийг хэзээ ч мартдаггүй.
6. Түүнтэй амьдарч үзэхээс нааш чи түүнийг таньж чадахгүй.
7. Өөрийн мэдрэмжээс бусад бүх зүйлээс салж болдог.
8. Би дотоод сэтгэлээ маш ховор нээдэг. Гэвч 100% үнэнч.
9. Идэх талхаа хүн өөрийн хөлс хүчээр олдог.
10. Чоно зүсээ хувиргасан ч чоно хэвээр л байдаг.

Нумын орд

1. Үйлдэл үгээс илүү чанга ярьдаг.
2. Олон найзтай болох тусам амьдрал улам баян болдог.
3. Үнэн сэтгэлээсээ хийж байгаа л бол юу ч хэцүү биш.
4. Өмнө нь сэтгэл зовно гэдэг тэнэг хэрэг. Нөхцөл байдлаас болж шийдье.
5. Би юмнаас хоцрох дургүй. Тиймээс юм бүхнийг танин мэдэж, туршиж үзэх ёстой.
6. Хамгийн сайхан амралт бол дэлхийгээр аялах.
7. Би хэнд өртэй вэ, бүгдийг нь уучилъя. Сайн хүн олон байх ёстой.
8. Үг гэдэг үйл хөдлөлгүй бол ямар ч үнэ цэнгүй.
9. Үргэлж алдаанаасаа суралц.
10. Тэнэгүүдтэй инээлдсэнээс цэцэн мэргэдтэй уйлсан нь дээр.

Матрын орд

1. Ялагдсан хүн гэж өөртөө итгэх итгэлээ алдсан хүнийг хэлнэ.
2. Шалтгаантай болоод л дүрэм гэж байдаг.
3. Би эхлүүлснээ дуусгаж байж л санаа амардаг.
4. Миний гэр бүл бол миний бүх юм.
5. Жил ирэх тусам би улам өнгөжин жавхаажина.
6. Надад их юм хэрэггүй. Миний хөрөнгө – миний амжилтын толь.
7. Би ойрын зайд гүйгч биш, холын зайд ч гүйгч биш. Би бол марафонд гүйгч.
8. Надад юу л байна, тэвчээр л байна. Би хүлээж чадна.
9. Хэлсэндээ хүрдэггүй хүн ямар ч үнэ цэнгүй.
10. Цаг бол мөнгө.

Хумхын орд

1. Хүссэнээрээ амьдрах шиг сайхан зүйл гэж үгүй.
2. Надад бүхнийг илүү сайхнаар үргэлжлүүлэх хүч бий.
3. Би үргэлж өөр байсаар ирсэн. Өөр ч байх болно.
4. Ирээдүйгээ илүү сайхан байлгах ёстой.
5. Хэн ч чамаас асуугаагүй л бол хэлэх үг чинь зөвлөгөө биш, шүүмжлэл шиг санагдана.
6. Шинийг санаачлагч байхын тулд эхлээд уламжлалыг мартах хэрэгтэй.
7. Дайсантай болмоор байвал найздаа мөнгө зээлдүүл.
8. Хайр гайхалтай ч хүний хамгийн том сул тал юм.
9. Сайн санаа сайн үйлээс ч чухал.
10. Төгс байх хэцүү ч гэсэн хичээсээр л байх хэрэгтэй.

Загасны орд

1. Маргааш хийж чадах юмыг өнөөдөр гэж хүчлэх хэрэггүй.
2. Амлалт гэдэг биелүүлэхгүй л бол зүгээр л нэг хоосон үг.
3. Амьдралд хамгийн чухал гурван зүйл – дуу хөгжим, инээд хөөр, нулимс.
4. Өөрийгөө ойлгож чадахгүй бол өөр хэнийг ч ойлгож чадахгүй.
5. Хэн нэгнийг ойлгоно гэдэг туслахаас ч чухал.
6. Жинхэнэ хайр бусдын сайн сайханд бус дутагдалд нь оршдог.
7. Хэн ч надад юу хийхийг минь зааж чадахгүй. Намайг шах эсвэл намайг алд.
8. Би зогсолтгүйгээр удаан урагшилдаг. Яарч юм хийнэ гэдэг зажлахгүй залгихтай л адил.
9. Амжилтад хүрье гэвэл хөрвөх чадвартай байх хэрэгтэй.
10. Би чамд туслахад үргэлж бэлэн байна.

08

Сэтгэгдэл Үлдээх