Ордуудын хувь тавилангийн зурхай

014

Хонины орд

Хонины ордынхон бүхий л насаараа амьдралын утга учир юу болохыг мэдэхийг хичээх боловч таньж мэдэхгүй чигээрээ дуусах нь бий. Зарим нь залуу насандаа олох ч таньж мэдэлгүй өнгөрдөг. Тэд нэг зорилгод хүрээд дараагийн зорилгоо өмнөө тавьдаг. Хонины ордынхонд хамгийн чухал зүйл бол тэдний ажил мэргэжил, өөрийгөө хэнээр ч орлуулшгүй чухал нэгэн гэдгийг мэдрэх тэр мэдрэмж юм. Хэрэв түүнээс энэ мэдрэмжийг нь булааж авбал тэд зовж шаналдаг. Учир нь хонины ордынхон үргэлж хөдөлгөөнтэй, байнгын ажилтай байхдаа аз жаргалтай байдаг.

Хонины орд нь хүний ертөнцөд өөрийгөө илэрхийлэхийн бэлгэдэл болдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Би эхлээд өөрийгөө, дараа нь дэлхийг өөрчилж эхэлнэ.
– Би үргэлж одоогийнхоосоо илүү сайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөө хөгжүүлнэ.
– Би нийгэмдээ эерэгээр нөлөөлж бүгдийг хойноосоо дагуулна.
– Би дайчин болохоор хэнээс ч илүү хүчтэй.
– Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Юуг ч дараа гэж хойш тавихгүй.

Үхрийн орд

Үхрийн ордынхон амьдралын утга учрыг бага, залуу насандаа таньж мэддэг. Тэдний өмнө гэр бүл, эсвэл ажил мэргэжил гэсэн алиныг нь ч орхигдуулж боломгүй хоёр сонголт үргэлж тулгарч байдаг. Учир нь үхрийн ордынхон гэр бүл, ажил мэргэжлийн аль алийг нь чухалчилдаг. Ажилдаа амжилт гаргаж, өөрийгөө хөгжүүлэх талаар бодох боловч ойр дотныхоо хүмүүст ч гэсэн цаг гаргахыг хичээдэг. Үхрийн ордынхны амьдралын утга учир нь ажил, гэр бүл, санхүүгийн тогтвортой байдал юм.

Үхрийн орд нь хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлгэдэл юм.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Жаргалтай амьдарна гэдэг байгаадаа сэтгэл ханахыг хэлнэ.
– Хөдөлмөр гэдэг оюуны хүч юм.
– Хоёрдугаарт явна гэдэг бол хүч чадлаа хэмнэж байна гэсэн үг.
– Амьдрал чамд чиний давж гарч чадах сорилт, бэрхшээлүүдийг өгдөг.
– Материаллаг сонирхолд хэт автах тусам хүч чадал харина.

Ихрийн орд

Ихрийн ордынхон тун хувирамтгай хүмүүс байдаг. Тиймээс амьдралынх нь турш тэдний зорилго тогтмол өөрчлөгддөг. Гэхдээ тэд ойр дотныхон, найз нөхөд болон санаа бодол нийлдэг хүмүүсийнхээ дунд байхдаа жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Ихрийн ордынхон бусдад тусалж байж амьдрал нь утга учиртай болно гэдэгт итгэдэг. Тэдний амьдралын нэн тэргүүний зорилго бол ойр дотныхонтойгоо эв найрамдалтай, нийцтэй амьдрах. Зөвхөн үүний дараа л ажил мэргэжил, мөнгө хөрөнгө эрэмбэлэгддэг байна.

Ихрийн орд нь нөхөрлөл, мэдээлэл, солилцооны бэлгэдэл олдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Хүн болгон тэнгэр газрыг холбож байдаг.
– Аливааг хурдан, чанартай гүйцэтгэлтэй хийх хэрэгтэй.
– Нөхөрлөл гэдэг бол адил үүрэг зорилготой, ижил төстэй үзэл бодолтой хүмүүсийн холбоо юм. Найз нөхөд зовлон жаргалаа адилхан хуваалцдаг.
– Найз нөхдөдөө үнэнч бус байх нь өөрөө өөрөөсөө урваж байгаа хэрэг.
– Амьдралд бүх зүйл хоёр талтай. Аль алиныг нь харж би тэнцвэртэй ажиллахыг зорино.

Мэлхийн орд

Мэлхийн ордынхон гэрийн ая тухтай байдал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг их үнэлдэг. Мэдээж тэд ажил мэргэжилдээ гайхалтай амжилт гаргах авьяастай. Гэвч тэд карьерын шатаар ямар ч үнээр хамаагүй өгсөхийг зорьдоггүй. Тэдний хувьд эргэн тойрныхонтойгоо эв найрамдалтай амьдарч, тусалж дэмжих дотны хүмүүстэйгээ хамт байхыг чухалчилдаг. Ойр дотныхон нь аз жаргалтай байвал мэлхийн ордынхны амьдралын зорилго биелж байна гэсэн үг.

Мэлхийн орд нь гэр орон, гэр бүл, эх орон, төрөл садантай холбоотой харьцааны бэлгэдэл болдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Чи ганцаараа байгаа газар болгондоо гэрийнхэнтэйгээ байгаа мэт бай.
– Эцэг эхээ хүндлэн дээдэл.
– Зүрх сэтгэл амгалан байх нь хаана ч гэсэн гэр оронтой байх боломж олгоно.
– Үзэн ядалт гэдэг сэтгэл санааны хоосролд хүргэдэг хамгийн хэрэггүй зүйл.
– Хаа сайгүй амьдар, хайрла.

Арслангийн орд

Арслангийн ордынхны амьдралын зорилго нь иймэрхүү дараалалтай байдаг. Нэгдүгээрт, өөрийгөө хөгжүүлэх, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх. Хоёрдугаарт, эрх чөлөө. Гуравдугаарт, гэр бүл, хүүхэд орно. Арслангийн ордынхон цаг үргэлж шинэ боломж, боловсрол мэдлэгийг эрэлхийлдэг. Гэлээ гэхдээ үр хүүхдийнхээ төлөө эрх чөлөө, өмнөө тавьсан бусад зорилгоо золиосолж чаддаг. Учир нь үр удмаа үлдээнэ гэдэг ихэнхийнх нь амьдралын ариун зорилго байдаг.

Арслангийн орд нь хайр энэрэл, бүтээлч, сэтгэлгээний бэлгэдэл юм.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Хүн болгон бүтээгч мөн.
– Уран бүтээл, хайр хоёр зүрх сэтгэлийг хатуужуулна.
– Өгөөмөр зан гэдэг бол өөрийгөө удирдах чадвар, зүрх сэтгэлийн мэргэн ухаан.
– Нар гэдэг хамгийн сайн эмч, харин нарны гэрлээр өөрийгөө эмчилнэ гэдэг нь төгс төгөлдөрт тэмүүлэн амьдрахыг хэлнэ.
– Уран бүтээл гэдэг нь шинэлэг шийдлийг хайх арга мөн агаад хаана ч, хэзээ ч хэрэг болдог.

Охины орд

Охины ордынхон төгс зүйл бүтээхийг мэрийдэг. Үүнд тэдний амьдралын утга учир оршино. Охины ордынхон эргэн тойрноо ямар ч алдаа дутагдалгүй, төгс байлгахыг бүхий л сэтгэл зүрх, бодол санаагаараа хүсэж байдаг. Харамсалтай нь амьдрал бодит байдал дээрээ төгс гэдэг ойлголтоос дэндүү хол гэдгийг ойлгохоороо сэтгэлээр унаж, гутрах хандлагатай. Тэд амьдралдаа ажил, үүрэг хариуцлагыг нэгт тавьдаг бөгөөд бусад зүйл хүлээж болно гэж боддог.

Охины орд нь бусдын төлөө амьдрах мөн чанарын бэлгэдэл мөн.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Бүх юм бодлоос эхэлдэг.
– Бодол санаагаа ариусгавал амьдралын эзэн болох төдийгүй мөрөөдлөөрөө, бодлоороо ирээдүйгээ загварчлах болно.
– Хүн болгон өөрийнхөө төлөө амьдрахдаа бусдад үйлчилдэг.
– Буруу алхмаа уучлан мартваас ул мөрийг нь салхи үлээн арилгана.
– Өөрийгөө болон хорвоо ертөнцийг ойлгоё гэвэл зүрх сэтгэлээ сонсож мэдэр.

Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордынхон бол шударга үнэний төлөө тууштай тэмцэгчид байдаг. Харамсалтай нь амьдрал, тэднийг тойрон хүрээлж буй хүмүүс урмыг нь хугалах нь цөөнгүй. Гэлээ гэхдээ тэд удаан гуньж гутраад байхгүй. Жинлүүрийн ордынхны амьдралын зорилго бол өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэл, найз нөхдийн дэмжлэг юм. Энэ бүгд тэднийг хөл дээрээ дахин босож, шударга үнэний төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхэд нь тусалдаг байна.

Жинлүүрийн орд нь хослон амьдрах мөн чанарын бэлгэдэл юм.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Өөрийгөө бусдын нүдээр харвал түүнийг таньж мэдэж чадна.
– Өөртөө байхгүй чанарыг бусдаас нөхөн ав.
– Алтан дунджийг хайна гэдэг нь ямар ч нөхцөл байдалд тайван байхыг хэлнэ.
– Ямар ч ажлыг дуусгаж бай.
– Зорилгодоо хүрэх замд чинь нэг ч алдаа байх ёсгүй.

Хилэнцийн орд

Хилэнцийн ордынхон амьдралын зорилгогүй байхыг тэвчиж чаддаггүй дайчин хүмүүс байдаг. Тэд амьдралдаа зорилго тавьсан л бол энэ амьдралынх нь утга учир болдог. Зорилгодоо хүрэх зам нь тэднийг аз жаргалтай болгодог. Хилэнцийнхний амьдралын зорилгыг эрэмбэлбэл нэгдүгээрт, өмнөө тавьсан зорилго, харин хоёрдугаарт гэр бүл, мөнгө байдаг.

Хилэнцийн орд нь хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл болдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Ил тод юм болгонд нууц гэж бий. Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүү хана, тэгвэл илүү томыг нь олж мэднэ.
– Оюуны өөрчлөлт хувьсал нь ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн.
– Элдэв шунал тачаалыг март. Учир нь тэр оюуны хөгжлийн эсрэг зам юм. Цэвэр ариун цэцэн ухааныг цуглуулж сур.
– Өөрийгөө хэзээ ч битгий буруутга, өөрийгөө болон бусдыг муугаар бүү бод, бүү шүүмжил.
– Өс хонзонг бүү өвөрлө. Тэгж чадвал харагдахгүй болгоныг ч олж үзнэ.

Нумын орд

Нумын ордынхон амьдралынхаа зорилгыг тодорхойлж чадалгүй өнгөрүүлэх нь бий. Энэ нь тэдний зорилгоо үргэлж өөрчилдөг, ажлаа байнга сольдог тогтворгүй зан, хандлагатай нь холбоотой. Гэвч нэгэнт зорилгоо тодорхойлсон бол эцсийг нь үзэхээс нааш санаа нь амардаггүй. Зарим нь амьдралаас юу хүсэж байгаагаа тэр бүр мэддэггүй тул урсгалаараа амьдрах нь ч бий. Магадгүй энэ нь тэдний амьдралын утга учир ч байж болох юм.

Нумын орд нь хүний сурах, заах арга чадварын бэлгэдэл болдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Шинжлэх ухаануудыг нэгтгэх нь ухамсрыг тэлж өгнө.
– Хүн дэлхийг бүтэн тойрсон цагтаа л түүнийг бүрмөсөн орхиж явна.
– Дүгнэлт болгоныхоо дараа гурван цэг тавьж бай.
– Зөвхөн эерэг, сайхан үгийг өгүүлж бай. Тэгвэл чиний хэлснээр бүх юм болно.
– Өөрийгөө хөгжүүлж үргэлж сониуч, гэхдээ тууштай бай.

Матрын орд

Матрын ордынхны амьдралын зорилго нь нийгэмд өндөр байр суурь эзлэх явдал байдаг. Харин үлдсэн нь тэдний хувьд тийм ч чухал биш. Ихэнх нь хүүхэд байхаасаа л алдар нэрд хүрэхийг хүсдэг. Мөнгө бол тэдний амьдралын салшгүй хэсэг. Харин гэр бүл гуравдугаарт тавигдана. Гэхдээ энэ дараалал нь тийм ч хатуу мөрдөгдөөд байдаггүй. Заримдаа дотно хүмүүсийнхээ төлөө зорилгын эрэмбээ өөрчлөх нь бий. Гэхдээ л тэдний амьдралын үндсэн зорилго алдар нэр, хүндлэл, санхүүгийн тогтвортой байдал байдаг.

Матрын орд нь хүний өөрийгөө хязгаарлах, хянах мөн чанарын илэрхийлэл болдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Эр зориг бол чиний амьдралын замыг заагч мөн.
– Шийдвэрийг өөртөө л гаргаж бай.
– Муухай зан бус, харин хичээл зүтгэл л чамайг амжилтад хөтөлнө.
– Хүсэл тачаалаа хазаарлаж зөвийг үйлдэж амьдар.
– Тайван байж аливаад ухаалаг, өөртөө хяналттай хандаж бай.

Хумхын орд

Хумхын ордынхон амьдралынхаа туршид зорилгоо тун амархан өөрчилсөөр байдаг. Гэхдээ нэг зүйл л хөдөлшгүй үлддэг нь өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хайх үйл юм. Энэ бол тэдний эрхэм зорилго. Харин дараагийн зорилго нь үнэнч нөхөрлөл, шударга үнэний төлөөх тэмцэл байдаг. Ихэнх нь эдгээрийн дараа л сая нэг гэр бүл, мөнгө хөрөнгийг чухалчилж үздэг байна.

Хумхын орд нь шинийг сэдэх, сэтгэх мөн чанарын бэлгэдэл болдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Амьдралд тохиолдлын үйл явдал гэж байдаггүй.
– Уламжлалыг мартвал шинэчлэгч болно.
– Ямар ч хүнийг ойлгож болно, ойлголцож болно. Хүн л бол хүн.
– Харж мэдэрч л чадвал бүх өнгө хоорондоо нийцдэг.
– Аливаа үзэгдлийн зүй тогтлыг олох чадвар нь амьдралыг ойлгох боломжийг олгоно.

Загасны орд

Загасны ордынхон ойр дотны хүмүүсээ юу юунаас ч илүү чухалчилдаг. Тэдэнд найз нөхөд болон гэр бүлийнхнийх нь тусламж дэмжлэг үнэхээр чухал байдаг. Тэдний сэтгэл маг эмзэг. Хайртай хүнээсээ салахаар бол хамгийн ихээр шаналж, сэтгэл гутралд орж өөрийгөө гээдэг. Загасны ордынхны амьдралын зорилго нь – энх тайван, хайр сэтгэл юм.

Загасны орд нь төгс төгөлдөр, ухаалаг байдлын бэлгэдэл болдог.

Амьдралдаа баримтлах ёстой зарчим нь:

– Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол.
– Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдэр.
– Хүн болгоныг хайрлаж, тохиох үйл явдал болгоны далд шалтгааныг харж сур.
– Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгохыг хичээ.
– Амьдралд чиний гүйцэтгэх үүрэг олон. Түүнийгээ ойлгож мэдэр, хийж хэрэгжүүл.

014

Сэтгэгдэл Үлдээх