Ордуудын бэлгэ тэмдэг ямар учиртай вэ?

021

Орчлон ертөнцөд юм бүхэн утга учиртай. Түүн шиг амьдралд тохиолдлын зүйл гэж үгүй.

Хонины орд

Хонины ордын бэлгэ тэмдэг нь түүнийг эрхшээгч хонь боловч дүрслэл нь хонь, хонины эврээс гадна маш олон санааг илэрхийлдэг.

Тэдгээрийн нэг нь өндгөвч, умай хоёрыг холбосон хос, нарийн фаллопиевын гуурсан хоолой бөгөөд энэ нь хониныхны бүтээлч сэтгэхүй, адал явдлыг эрэлхийлэгч аймшиггүй зоригт чанар болон шинийг санаачлах, өсөж дэвших чадварыг бэлгэддэг.

Харин хоёр дахь нь хавирган сар бөгөөд энэ нь хониныхны нэг суурин дээрээ хэдэн ч удаа хувирч өөрчлөгддөг хоёрдмол зан араншинг илэрхийлдэг юм байна.

Үхрийн орд

Үхрийнхний бэлгэ тэмдэг болсон үхрийг хэд хэдэн төрлөөр дүрсэлдэг. Тэдгээрийн нэг нь бух юм. Энэ нь тэднийг хүчирхэг, буурьтай ч хэт гөжүүд зан байдлыг илэрхийлнэ.

Бэлгэ тэмдгийг сайтар ажиглавал толгойн хэсэг нь тэргэл сарыг, эврүүд нь хавирган сарыг бэлгэднэ. Тэгэхээр үхэр тэргэл сарны нөлөөгөөр ололт амжилтаар арвин байна гэсэн үг.

Сар тэдний зорилгодоо хүрэх замыг аль болох дардан байлгахад гол нөлөөгөө үзүүлдэг ажээ.

Ихрийн орд

Ихрийнхний бэлгэ тэмдэг бол Вавилоны ихэр ах дүүс юм. Бэлгэ тэмдгийнхээ нөлөөгөөр тэд аливааг хоёр талтай нь хардаг.

Бэлгэ тэмдгийн босоо хоёр зураас нь ихэр гэдгийг, харин хөндлөн хоёр нь тэнцвэрийг илэрхийлнэ. Энэ нь тэд бүхнийг тэнцвэртэйгээр авч явдаг гэсэн үг.

Харин бүхэлд нь тоймлож харвал дөрвөлжин дүрс үүснэ. Энэ дүрс хүчтэй, бат бөх суурийг илэрхийлнэ. Түүнчлэн бэлгэ тэмдгээс чи хаалга олж харна. Энэ нь ихрийнхэн тэрхүү хаалгыг онгойлгож, шинэ санаа гаргах, хэнтэй ч төвөггүйхэн харилцаж, холбоо тогтоох чадвартайг нь илэрхийлдэг ажээ.

Мэлхийн орд

Мэлхийн бэлгэ тэмдэг нь хавч бөгөөд энэ нь хавчны үргэлж аливааг барьж авахыг оролддог хоёр гарыг дүрсэлнэ. Гар нь юухныг ч тийм ч амар тавьж явуулахгүйн адилаар мэлхийнхэн ч гэсэн тийм. Сайн, муугаас үл хамаарч тэд зорилгодоо заавал хүрдэг. 

Бэлгэ тэмдгийг өөрөөр харвал хоёр тойрог нь нар, сар, харин нумыг нь хавирган сар гэж үзнэ. Эдгээрийг нэгтгэвэл мэлхий тэнцвэрээ олох гэж багагүй хичээдгийг харуулна.

Түүнчлэн бэлгэ тэмдгээс хязгааргүй тэмдэгтийг олж харна. Энэ нь ихэнх мэлхийн ямар нэг зүйлийг хийж, бүтээхдээ тохиромжтой цагийг нь хүлээж алгуурлах хандлагатайг, түүнээсээ болж алддаг зогсонги байдлаас нь гаргана гэсэн утгатай.

Арслангийн орд

Энэ бэлгэ тэмдэг арслангаас гадна арслангийн ордыг эрхшээгч нарыг илэрхийлнэ. Зогдрыг нь өөрөөр сарыг дүрсэлсэн гэж үздэг бөгөөд нар, сар хамтдаа сэтгэл хөдлөл болон оюун ухааны тэнцвэрийг бэлгэднэ.

Өөрөөр хэлбэл арслан ямар үед оюун ухаанаа, ямар үед зүрх сэтгэлээ дагах вэ гэдгээ мэдрэх чадвартай. Нараар зүйрлэсэн бүтэн тойрог нь бүрэн гүйцэд, сэтгэл хангалуун, эвтэй найрсаг байдлыг бэлгэднэ.

Үргэлжилсэн хагас дугуй нь харилцаа, холбоог, харин сүүл нь тэдний ямар хүчирхэг гэдгийг илэрхийлнэ.

Охины орд

Охины ордын бэлгэ тэмдгээс англи хэлний «m» болон «q» үсгийг олж харна. «m» үсэг нь «maiden» буюу онгон, ариун бүсгүй гэсэн үгийг илэрхийлнэ. Харин «q» нь охины цэвэр ариун байдал, ухаалаг зан чанарыг илэрхийлнэ. 

«m» болон «q» үсгийг огтлолцуулахад үүссэн зууван дүрс нь охин цэвэр ариун байдлаа хэнээр ч сэвтээлгэхгүйн бэлгэдэл юм. Охин зөв, бурууг ялгах дотоод нарийн мэдрэмжтэй. Зөв санагдахгүй л бол тэр юуг ч хийхгүй.

Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордын бэлгэ тэмдэг нь египет загалмайтай төстэй харагддаг бөгөөд мөнхийн тэнцвэрийг илэрхийлнэ.

Бэлгэдлийн дээд хэсэг нар болон уулыг, хөндлөн зураас нь тэнцвэрийг илэрхийлнэ. Энэ нь жинлүүр тэнцвэрээ олохын тулд наран ургахаас жаргах хүртэл өмнөө тулгарсан аливаа саад тотгорыг даван туулах ёстойг, харин хөндлөн зураас нь тэдний замыг дардан байлгахыг бэлгэднэ. 

Жинлүүр ихэнхдээ л сэтгэл хөдлөл болон оюун ухааныхаа хооронд хэлбэлзэж байдаг. Гэвч энэ байдал нь тэднийг аль аль мэдрэмжээ хөгжүүлж, илүү чадварлаг болоход нь тусална.

Хилэнцийн орд

Хилэнцийн ордын бэлгэ тэмдэг нь тэдний өөртөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдлийнхөө хязгаараас ч давсан амжилтад хүрэх чадварыг илэрхийлдэг.

Нумарсан сум нь түүний нөхөн үржихүйн эрхтнийг бэлгэдэх боловч үүнийг бэлгийн ажлаас ангид ойлгох хэрэгтэй. Энэ нь тэдний аливааг ойлгож хүлээн авах, хүсэл хэрэгцээгээ мэдэрч, түүнийхээ төлөө тууштай тэмцэж, өсөн дэвших чадварыг нь илэрхийлсэн утгатай ажээ.

Нумын орд

Нумын ордын бэлгэ тэмдэг нь зорилго, хүсэл мөрөөдлийн бэлгэдэл болдог бөгөөд түүн шиг хүсэл эрмэлзэлтэй, зорилгоо ухамсарласан орд ховор.

Өөдөө ассан энэ сум түүний хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг занг, хүссэндээ хүрч, үргэлж өсөн дэвшинэ гэсэн утгыг илэрхийлнэ.

Энэхүү бэлгэдлийг нум сум агссан хүнээр илэрхийлэх тохиолдол бий. Энэ нь түүний харвасан сум хаа хүрэхийг мэдэхгүй ч юу болохыг нь харж л бай, үзүүлээд өгнө өө, ямар явахаа харуулна гэсэн санааг илэрхийлдэг юм байна.

Матрын орд

Матрын ордын бэлгэ тэмдэг нь матрын сүүлтэй ямаа бөгөөд бэлгэдлийн «V» хэлбэр нь ямааны сахал, харин нумарч, долгиолсон хэсэг нь түүний сүүл ажээ.

Бэлгэдлээс нь тэдний зан чанарыг маш томруун харж болно. Тухайлбал тэдний хоёрдмол шинж чанарыг, нэг нь гөжүүдэлсэн, буурьтай, нөгөө нь зорилгодоо тэмүүлсэн, бүтээлч хандлагыг харж болно.

Матар тэр болгон сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, мэдрэмжээ захирах дуртай.

Хумхын орд

Хумхын ордын бэлгэ тэмдэг нь ус бөгөөд энэ нь тэднийг энергиэ хэрхэн чиглүүлж урсгахаа мэддэг гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл тэд тэнцвэртэй амьдарна гэсэн үг. 

Хумхын ордын энэ бэлгэдлийг вавилончуудын үеэс ингэж тэмдэглэж ирсэн бөгөөд тэд төсөөлөн бодох, шинэ нээлт хийх үйлийг эрхшээдэг.

Бэлгэдлийг усны дээд болон доод ертөнцтэй параллел долгиогоор дүрсэлсэн нь юутай ч харилцан шүтэлцэж амьдрах чадварыг харуулна. Түүнийг ус хийж буй хүнээр дүрсэлдэг нь «Zeus» – ийн амраг «Ganymede» хэмээн домогт өгүүлжээ.

Загасны орд

Загасны ордын бэлгэ тэмдгээс чи хоёр загасыг олж харна. Энэ нь хоёр ертөнцөд аж төрдөг тэдний хоёрдмол зан чанарыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа хоёр загасыг хооронд нь холбосон зураас нь тэднийг үхэл хийгээд амьдрал, бие махбод хийгээд оюун ухаан, хүсэл мөрөөдөл хийгээд бодит ертөнцтэй тэнцвэртэйгээр холбогдох чадвартайг харуулна.

Бэлгэдлээс мөн хавирган хоёр сарыг харж болно. Сар бол шилжилтийн бэлгэдэл, тиймээс загас амьдралын тэрхүү шилжилт хөдөлгөөнийг маш сайн ойлгоно. Тэр өмнөх бүх ордынхоо энергийг мэдэрч чаддаг гэдгээрээ онцгой.

021

Сэтгэгдэл Үлдээх