Ордуудад ямар машин хамгийн тохиромжтой вэ?

026

Хонины орд

Цаг үеэ мэдэрч чаддаг, хурдан сэтгэдэг хонины ордын хүмүүс өөртөө итгэлтэй, адалд явдалд дуртай, амьдралын эрч хүч өндөр. Тэдний сонгох машин өөрсдийнх нь эрч хүчийг давахаар, илүү хурдан, илүү хүчтэй байх хэрэгтэй. Үргэлж өөр байхыг эрмэлздэг энэ ордынхон хурдлах, мөн ганцаараа давхих дуртай болохоор маневр сайтай машин сонирхдог. Салон нь арьсан байх хэрэгтэй.

Тохирох өнгө

Цайвар өнгө, ялангуяа улаан байвал зүгээр.

Тохирох машин

Mercedes-Benz G-Class, Jeep Wrangler, Corvette, Porsche 911, Maserati, Chevrolet, Ferrari F12 Berlinetta, Mazda

Үхрийн орд

Үхрийн ордын хүмүүс ямар ч бэрхшээлийг сөрөх чадвартай, итгэл даасан хүмүүс байдаг. Тэд аливаад мэдрэмжтэй, практик сэтгэлгээгээр ханддаг. Тиймээс сонгох машин нь өөртэй нь адил найдвартай байх хэрэгтэй. Сонгох гэж байгаа машиныхаа чанар, аюулгүй байдалд гол анхаарлыг хандуулаарай. Мөн суудал нь тав тухыг мэдрүүлдэг, тайвшруулж амраадаг байвал сайн.

Тохирох өнгө

Ягаан, цагаан, шар

Тохирох машин

Land Rover, Toyota Land Cruiser, Volvo, Subaru, Renault, Lamborghini, Ford

Ихрийн орд

Ихрийн ордынхон адал явдал, өөрчлөлт шинэчлэлтэд дуртай. Нэг талаар сониуч, нөгөө талаар хувьсамтгай, тогтворгүй хандлагатай. Тэдний сонгох машинд орчин үеийн бүхий л дэвшилтэт технологийг шингээсэн байх хэрэгтэй. Наанадаж юниверсал GSM антеннатай байвал хэзээ ч хаана ч явсан хүссэн хүмүүстэйгээ холбоо тогтоох боломжийг өгнө.

Тохирох өнгө

Ногоон, мөнгөлөг

Тохирох машин

Volkswagen, Kia, Audi, Mini Cooper, Chevrolet, Jaguar, Fiat

Мэлхийн орд

Мэлхийн ордынхонд хэзээ ч, хаана ч тав тухыг мэдрүүлдэг машин хэрэгтэй. Хайртай хүмүүсээ үргэлж хамгаалахыг хүсдэг тэдэнд зай талбай ихтэй, аюулгүй найдвартай, салон сайтай машин тохиромжтой. Суудал нь тав тухтай, ухаалаг системээр тоноглогдсон байх нь жолоо барих урмыг өгнө.

Тохирох өнгө

Цэнхэр, цагаан, ногоон, шар, саарал

Тохирох машин

BMW X5, Honda, Chevy Equinox, Ford, VW Beetle, Suzuki, Mercedes-Benz

Арслангийн орд

Төрөлхийн бусдыг удирдан манлайлах чадвартай арслангийн ордынхон өөрийн тэмцэх чадвар, эрч хүчийг харуулахыг хүсдэг. Үргэлж шинэлэг байхыг хичээдэг тэд анхаарлын төвд оршсоор ирсэн. Үнэ цэнтэй зүйлс тэднийг илэрхийлнэ. Арслангийн ордынхны сонгох машин хувийн нисдэг онгоц шиг нь л байх хэрэгтэй.

Тохирох өнгө

Улбар шар, алтлаг, цайвар шар, хурц өнгө

Тохирох машин

Range Rover, Mustang, Audi R8, Acura NSX, Ferrari, Fiat Avventura, Lamborghini Aventador, Subaru

Охины орд

Төгс байдлыг эрхэмлэдэг охины ордынхон деталь болгон дээр анхаардаг. Тэгэхээр тэдний сонгох машин үзүүлэлт сайтай байх хэрэгтэй. Түүнчлэн технологийн дэвшлийг шингээсэн, хийхийг хүссэн үйлдлээ дуу хоолойгоороо өгдөг байвал давуу тал болно. Япон машин илүү тохиромжтой.

Тохирох өнгө

Хар хүрэн, ногоон, гүн хөх, цагаан

Тохирох машин

Lexus Hybrid SUV, Mazda CX5, Volvo, VW, Prius, Nissan

Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордынхон тансаг чамин байдал, тав тухыг илүү эрхэмлэдэг. Гэрийнхэндээ, нийгмийн харилцаандаа илүү анхаарал хандуулдаг. Амар амгалан, сэтгэл ханамжийг эрэлхийлдэг. Магадгүй зарим жинлүүрт өөрөөс нь илүү хүн болгонд таалагдах машин хэрэгтэй ч байж мэднэ.

Тохирох өнгө

Цэнхэр, ягаан

Тохирох машин

Bentley, Chrysler Pacifica, Volvo, Subaru, Cadillac, Maruti Suzuki

Хилэнцийн орд

Хилэнцийн ордынхон нууцлаг, сэтгэл татам, эрч хүчтэй хүмүүс байдаг. Тэдний сонгох машин өөрсөд шиг нь харц булааж, сэтгэл хөдөлгөм бөгөөд хурдтай, хүчтэй, найдвартай байх хэрэгтэй.

Тохирох өнгө

Хар, улбар шар, улаан хүрэн

Тохирох машин

Chevrolet Camaro, Mazda 3, Hummer H2, Maserati, Fiat, Porsche 911, Jeep Wrangler

Нумын орд

Адал явдалд дуртай, нээлттэй, шулуун шударга нумын ордынхонд хаашаа л явахыг хүснэ, хүссэн газарт нь хүргэж өгөхөөр хүчтэй машин хэрэгтэй. Товчхондоо, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, нумынхны өндөр шаардлагыг бүрэн хангасан машин тохиромжтой.

Тохирох өнгө

Шар, ягаан

Тохирох машин

Range Rover, BMW Sports Wagon, Honda Accord, Toyota Camry, Skoda, Ferrari, Mini Cooper S

Матрын орд

Шаргуу хөдөлмөрч, загварлаг матрын ордынхон хорвоо дэлхийд өөрийн ямар амжилттай яваагаа харуулахыг хүсдэг. Тиймээс тансаг чамин машин хэрэгтэй. Түүнийгээ ч өөрийн болгохын төлөө шаргуу, хичээнгүй хөдөлмөрлөдөг. Тэдний сонгох машин үзүүлэлт сайтай, найдвартай байх нь илүү чухал.

Тохирох өнгө

Цэнхэр, үзмэн ягаан, хар, цагаан, бор

Тохирох машин

Mercedes-Benz, Acura, Volvo XC90, Rolls Royce, Audi A8, Nissan, Ford

Хумхын орд

Хумхын ордынхон шинэлэг, дэвшилтэт, футурист хандлагатай зүйлст илүү дуртай. Зарим нь машин барих гэхээсээ илүү унадаг дугуй унах нь элбэг. Учир нь тэд замын түгжрэлд удах дургүй, эрх чөлөөг эрхэмлэдэг, салхи зүсэн давхих дуртай. Байгаль орчинд ээлтэй цахилгаан машин сонгох хүмүүс ч цөөнгүй байдаг.

Тохирох өнгө

Ногоон, хар, саарал, хөх, хүрэн,ягаан

Тохирох машин

Tesla, Chevy Volt, Prius, Lamborghini, Range Rover Evoque, Ferrari, Tata Xenon

Загасны орд

Загасны ордынхонд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх машин хэрэгтэй. Мөрөөдөмтгий, бүтээлч сэтгэлгээтэй, зөн совин өндөртэй загасны ордынхны хүссэн үедээ хаашаа ч хамаагүй явах сонирхлыг нь төрүүлэх машин тохиромжтой. Ялангуяа GPS системийн тохиргоо сайтай байх нь чухал.

Тохирох өнгө

Цагаан, хар, далайн ногоон, шар

Тохирох машин

Lexus LX570, Kia Soul, Volkswagen Beetle, Toyota, Mercedes-Benz, Kia

026

Сэтгэгдэл Үлдээх