Ордуудад ямар чулуу ээлтэй вэ?

028

Хонины орд

№1. Diamonds – Очир эрдэнэ

Аливааг харах өнцгийг тэлэхээс гадна байгаагаар нь харах, үнэлэх чадварыг нэмэгдүүлдэг. Хонины ордынхонд аз хийморь, эд баялгийг даллана.

№2. Amethyst – Ягаан болор

Сэтгэл санааг тогтворжуулж, аливаад уужуу тайван хандах хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг. Тэсвэр хатуужилтай болгоно.

№3. Emerald – Маргад эрдэнэ

Хар, цагаан хэл амнаас хамгаалах зорилгоор зүүнэ.

№4. Carnelian – Карнеол

Өөрийгөө сонсож сурахад нөлөөлөхөөс гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

№5. Garnet – Анар

Энергийн маш хүчирхэг давалгааг үүсгэдэг гэж үздэг анар чулууг эрч хүчний охь гэж үздэг. Тиймээс ч энергийг нөхөж өгөхийн зэрэгцээ өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг байна.

Үхрийн орд

№1. Emerald – Маргад эрдэнэ

Бүтээлч байдал болон бусадтай харилцаа холбоо үүсгэх боломжийг нээж өгдөг. Үхрийнхэнд хамгаалалт болж өгдөг бөгөөд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг.

№2. Rose Quartz – Ягаан өөхөн чулуу

Олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэрээ зүүвэл илүү тохиромжтой. Учир нь энэ чулуу хүмүүсийн харилцаанд халуун дулаан уур амьсгал, хайрыг түгээдэг гэж үздэг.

№3. Peridot – Перидот

Эерэг энерги, эрч хүчийг бэлэглэдэг. Гаргасан шийдвэртээ зоримог, итгэлтэй байхад нөлөөлдөг бөгөөд зөн совингоо сонсож, ойлгож мэдрэхэд тусалдаг.

№4. Pyrite – Пирит

Үхрийн ордынхонд хамгийн ээлтэй гэж үздэг энэ чулууны нөлөө үхрийнхэнд цөхрөлтгүй оролдлого, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд хүртэх үр шимийг хэд дахин үржүүлдэг гэж үздэг.

№5. Carnelian – Карнеол

Бэрхшээлээс гарах арга замуудыг эрэлхийлэхэд гүүр болж, бэрхшээлийн өмнө сөхрөлгүй урагшлах энергийг нөхөж өгдөг.

Ихрийн орд

№1. Agate – Гартаам

Том зорилго, төлөвлөгөө гаргахын өмнө зүүвэл илүү тохиромжтой. Та гаргах шийдвэртээ эргэн харамсахгүйгээс гадна амжилттай хэрэгжүүлж чадна. Анагаах увдистай гартаам чулуу нь хүмүүсийн харилцаанд эерэг уур амьсгал нэмэхээс гадна тав тухыг мэдрүүлдэг.

№2. Tourmaline – Турмалин

Бясалгал хийх үедээ зүүхэд илүү тустай гэж үздэг турмалин чулуу нь анхаарлаа төвлөрүүлж, бодол санаагаа цэгцлэхэд тусалдаг.

№3. Citrine – Цитрин

Сэтгэл санаагаар унасан үедээ зүүвэл маш сайн. Тиймээс сэтгэл санаагаа өргөж, зорилгоо тодорхойлсон, эрч хүчтэй байхыг хүсвэл энэхүү чулууг зүүгээрэй.

№4. Jade – Хаш

Хаш чулуу сөрөг энергийг эерэгээр өөрчлөх чадвартай онцгой чулуунуудын нэг юм. Хашийг карнеол (сэтгэл санааг өргөдөг, эрч хүчийн бэлгэдэл), судалтай кварц (далд ухамсартайгаа холбогдох гүүр болдог) чулуутай зүүвэл мэдлэг оюуныг мөнх тэтгэдэг гэж үздэг.

Мэлхийн орд

№1. Pearls – Сувд

Шийдвэр гаргахад тусалдаг. Дотоод тэнцвэрийг чинь хадгалж, эрч хүчээр тэтгэгч чулуу юм.

№2. Moonstone – Саран чулуу

Сэтгэл санааг тайвшруулах увдистай учир сэтгэл тавгүй үедээ зүүвэл илүү тохиромжтой. Мөн дотоод сэтгэлээ сонсож, зөн совин, төсөөлөл мөрөөдөлтэйгөө ажиллаж байхдаа зүүвэл сайн.

№3. Peridot – Перидот

Анагаах шидээрээ гайхагдсан чулуу. Мэлхийн ордынхонд энэ чулуу стресс эсвэл депрессээс гарахад нь тусална.

№4. Abalone Shell – Абалон хясаа

Бусдын санаа бодлыг ойлгож, харилцаандаа мэдрэмжтэй хандахад тусална. Түүнчлэн өөрийгөө сонсож, хэн бэ гэдгээ танин мэдэх замыг чиглүүлнэ.

№5. Red Jasper – Улаан хаш чулуу

Бэрхшээлийг даван туулах эрч хүчийг өгдөг. Амьдралын бэрхийг сөрж тэмцэх чадвар, сэтгэлийн хаттай болоход тусалдаг.

Арслангийн орд

№1. Ruby – Бадмаараг

Хүнлэг энэрэнгүй, өглөгч өгөөмөр зан чанарыг тэлж өгдөг. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохдоо зүүвэл хүмүүстэй сайхан харилцаа холбоо тогтоох боломжийг бүрдүүлнэ.

№2. Topaz – Молор

Бие махбодоос сөрөг энергийг цэвэрлэхийн зэрэгцээ сэтгэл санааг өргөнө. Анхаарлаа бүрэн төвлөрүүлж, бүхнээ дайчлан ажиллах шаардлагатай ажлын үеэр зүүвэл сайн.

№3. Tiger’s Eye – Барын нүд

Танин мэдэхүйг тэлнэ. Сэтгэл санаа, оюун бодлыг тэлэхээс гадна зөн совингоо сонсоход тустай. Алсыг харах чадварыг чинь тэлнэ.

№4. Carnelian – Карнеол

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэхүйг тэлж өгдөг. Тиймээс ямар ч ажил хийсэн биедээ байнга авч явбал сайн.

№5. Garnet – Анар

Сэтгэл дэх унтарсан галыг чинь өрдөж, өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүллийн очыг бадамлуулна. Тэгснээр идэвх санаачилгатай, утга учиртай, эрч хүчтэй амьдралын суурийг дахин тавьж өгнө.

Охины орд

№1. Sapphire – Индранил

Сэтгэлээр унасан, хэцүү санагдсан үедээ зүүвэл сайн. Учир нь энэ чулуу сэтгэл санааг өргөнө, зүүд зөн хийгээд хүсэл мөрөөдлийг тэлнэ.

№2. Amethyst – Ягаан болор

Тайван амгалан байдлыг бэлэглэнэ. Анагаах шидтэй. Сэтгэл санаа түгшсэн, санаа зовсон, стресс эсвэл депресст орсон үедээ зүүвэл илүү сайн.

№3. Carnelian – Карнеол

Өөртөө итгэх итгэл, хамгаалалттай тайван байдлыг мэдрүүлнэ. Тиймээс өөртөө урам зориг өгч, би чинь эрч хүчтэй хүн шүү, хичээвэл бүхнийг чаддаг хүн шүү гэдгийг сануулах үедээ зүүвэл маш сайн.

№4. Red Jasper – Улаан хаш

Ихэнх охины ордынхон зүрх сэтгэлээ нээж илэрхийлэх тал дээр анхаарах хэрэгтэй байдаг. Тиймээс энэ чулуу тэдэнд өөрийгөө нээх, тэнцвэрээ хадгалахад тусалдаг.

Жинлүүрийн орд

№1. Opal – Гэрэлт чимэд

Сэтгэл доторх гал мэт дүрэлзсэн эрч хүчтэй ӨӨРИЙГӨӨ олоход тусалдаг. Урам зориг хэрэгтэй болсон үедээ үүнийг зүүгээрэй.

№2. Peridot – Перидот

Зүрхний энерги, эрч хүчийг нэмнэ. Зүрх сэтгэлээ сонсож, юу хүсэж байгаагаа мэдрэхийг хүссэн үедээ зүүгээрэй.

№3. Jade – Хаш

Санхүүгээ тэнцвэржүүлэхэд тусална. Хэтэвч эсвэл гар цүнхэндээ авч явж болно. Үүнийгээ хараад хүссэн хөрөнгө чинээгээ бүтээн босгох эрч хүчийг олж аваарай.

№4. Lapis Lazuli – Номин

Шийдвэр гаргахдаа удаан эсвэл огт гаргаж чаддаггүй нь жинлүүрийн ордынхны сул тал болдог. Тэгвэл номинг зүүвэл шийдвэр гаргах чадвар чинь сайжирна.

№5. Citrine – Цитрин

Дотоод тэнцвэрээ хадгалж өөдрөг, эрч хүчтэй байхад тусална. Түүнчлэн хийсэн сонголтдоо харамсахгүй, харин ч итгэлтэй байж сурахад нөлөөлнө.

№6. Labradorite – Лабрадор

Аура буюу гэрлэн бүрхүүлийг чинь бүхэлд нь цэвэрлэхээс гадна хамгаалалт болж өгдөг хүчирхэг чулуу юм.

Хилэнцийн орд

№1. Onyx – Судалт гартаам

Өөртэйгөө ярилцах, хэн бэ гэдгээ олж мэдэх, ямар чадвартай хүн бэ гэдгээ танин мэдэхэд тусалдаг. Товчхондоо, сэтгэл зүйтэйгээ холбогдох гүүр болно.

№2. Black Pearls – Хар сувд

Хар сувдыг сэтгэл хөдлөлөө барих, мөн тайван бус мэдрэмжээ даръя гэвэл зүүгээрэй. Сувд нь сэтгэл санааг тайвшруулж, амар амгаланг мэдрүүлэх увдистай.

№3. Garnet – Анар чулуу

Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ. Гоо сайхан, эрч хүч, дур булаам чадвараа хадгалъя, нэмье гэвэл зүүгээрэй. Түүнчлэн үр тогтоох, тогтох чадварыг сайжруулдаг.

№4. Malachite – Ногоолин

Сөрөг энергийг эерэг болгон хувиргах увдистай. Тэгснээр сэтгэл заслын маш онцгой нөлөөг үзүүлдэг.

№5. Amethyst – Ягаан болор

Аура буюу гэрлэн бүрхүүлийг цэвэрлэх, эмчлэх чадвартай чулуу бөгөөд тайван, амарлингуй мэдрэмжийг төрүүлнэ.

Нумын орд

№1. Turquoise – Оюу

Идэвх санаачилгатай, үргэлж өөдөө тэмүүлэх эрч хүчийг шаргуу байдалтай хослуулж өгдөг. Гэмтэж бэртэхээс хамгаалахын зэрэгцээ өөртэйгөө ярилцах, өөрийгөө олоход тусална.

№2. Topaz – Молор

Төлөв төвшин, эерэг хандлагатай, туршлагатай байхад тусална. Зоог эсвэл үдэшлэг цэнгүүний үеэр зүүвэл зочидтойгоо сайхан ярилцах, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд нөлөөлдөг.

№3. Quartz – Өөхөн чулуу

Амьдрах хүслийг оргилуулж, эрч хүчтэй, дэг журамтай байхад тусалдаг. Хоёр нүүр гаргадаг, бялдуучилдаг сөрөг хандлагыг эерэгээр нөхөж өгнө.

№4. Bronzite – Бронзит

Нумын ордынхны адал явдлыг эрэлхийлсэн, идэвхтэй, эрч хүчтэй байдлыг тэтгэдэг. Амьдралдаа өөрчлөлт хийж, идэвхтэй амьдрахад тусалдаг.

№5. Citrine – Цитрин

Өөрийгөө сонсож сурахад нөлөөлнө. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан зөн совингоо сонсож, сонголтоо зөв хийхэд нөлөөлөх энергийг өгнө.

Матрын орд

№1. Snowflake Obsidian – Галт уулын гаралтай хар шил

Удирдан манлайлах чадварыг сэргээж урам өгнө. Түүнчлэн аливаад наанатай цаанатай, уян хатан хандах чадварыг нэмэгдүүлдэг.

№2. Garnet – Анар

Гэмтэл бэртлээс хамгаалж, өөртөө итгэх итгэлийг нэмнэ. Аливаа сөрөг, таагүй уур амьсгалыг зөөллөж, эерэг, халуун дулаан энергийг түгээнэ.

№3. Sapphire – Индранил

Зөн билиг, оюуны чадварыг сайжруулна. Товчхондоо, гуравдагч мэлмий чинь болно.

№4. Peridot – Перидот

Сөрөг энергийн цэвэрлэгээ хийдэг. Тэгснээр аливааг сайнаар харж, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, зүрх сэтгэлээ нээх боломжийг өгнө. Харилцааны тал дээр ихээхэн ач холбогдолтой.

№5. Azurite – Азурит

Өөртэйгөө тулж ажиллахыг хүсдэг хүмүүс зүүвэл маш сайн. Зүрх сэтгэлээ сонссон шийдвэр гаргахад, биеэ даасан байхад онцгой нөлөөтэй. Хүнлэг, бурханлиг чанарыг төлөвшүүлдэг.

Хумхын орд

№1. Amethyst – Ягаан болор

Нөхөрсөг, эв найртай байдлыг бий болгоно. Нийгмийн харилцаанд оролцоход нөлөөлж, аливаад үнэнч шударга, алсыг харсан, хайраар хандах чадварыг нэмэгдүүлдэг.

№2. Amber – Хув

Шийдвэр гаргах эсвэл хэн нэгэнд зөвлөгөө өгөх үедээ зүүвэл илүү сайн. Сэтгэл санааг өргөнө, сэтгэл зүйн гэмтлийг анагаахад тусалдаг.

№3. Hematite – Гематит

Хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй бол түүнийг тогтворжуулахад тустай чулуу юм. Анхаарлаа төвлөрүүлж, эмх цэгцтэй, зохион байгуулалттай байдал хэрэгтэй үедээ зүүвэл нэн тохиромжтой.

№4. Yellow Jasper – Шар хаш

Сэтгэлийн шархыг анагаахад тусалдаг. Хэрвээ хэн нэгэн чамайг гомдоосон бол зүүвэл сэтгэл уужирна, аливааг эерэгээр харахад нөлөөлнө гэж үздэг.

№5. Aquamarine – Аквамарин

Харилцааг дэмждэг. Аливаад уян хатан хандахад нөлөөлж, хүнлэг, өршөөнгүй сэтгэлийг төлөвшүүлэхэд тусалдаг.

Загасны орд

№1. Aquamarine – Аквамарин

Мэдлэг, чадвараа дээшлүүлэхийн төлөө хийх үйлдэл болгоныг чинь дэмжиж өгнө. Зөв зүйл дээр төвлөрөх, зорилгоо тодорхойлоход тусална. Үнэн, зөв байдлыг бий болгоно.

№2. Chrysocolla – Хризоколла

Сэтгэлийн шархыг анагаах увдистай. Өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлж, харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг.

№3. Opal – Гэрэлт чимэд

Загасны ордынхон энэ чулууг зүүвэл ямар нэг зүйлд хэт донтсон зан байдлыг татахад нь тусалдаг. Сөрөг, таагүй энергийг зөөллөх увдистай.

№4. Amethyst – Аметист

Өөртэйгөө эсвэл хэн нэгэнтэй зөрчилдсөн сөрөг, таагүй хандлагыг намжаах, сэтгэл санааг тайвшруулах нөлөөтэй.

028

Сэтгэгдэл Үлдээх