Чиний үнсэлтийн зурхай

016

Үнсэлт бүхэн өөр өөр мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл үнсэлцэхэд төрсөн орд хүртэл хамаатай байдаг байх нь. Ингээд чиний үнсэлтийн талаар өгүүлэх нэгэн сонирхолтой зурхайг хүргэж байна.

Үнсэлцэхэд хүртэл төрсөн орд хамаатай байдаг гэдгийг хэн мэдэх билээ?

Хонины орд

Зоригт хонь

Хонины ордынхны үнсэлт нь зэрлэг, түрэмгий байдаг. Тэд хүссэн бүхнээ, мөн хамгийн шилдэгийг нь авахыг, өөрийн болгохыг хүсдэг, үнсэлтэд ч гэсэн. Түүнтэй үнсэлцэх үед хамтрагчид нь агаар авах ч боломж бараг байдаггүй.
Хонины ордын эрэгтэй хамгийн сайхан уруултай, бусдаас огт өөр арга барилаар үнсэлцдэг бүсгүйчүүдийн эрэлд гардаг. Харин эмэгтэй хонь үнсэлцэх үедээ санаачилгыг гартаа авах дуртай боловч шууд ингэж дайрахад нь нөхөрсөг чанар нь саад болдог. Тиймээс тэд хамтрагчаа анзаараагүй байхад нь илүү тачаангуй үнсэж чаддаг байна.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Нум, Арслан, Хилэнц

Бага тохирох

Үхэр, Матар, Мэлхий

Үхрийн орд

Өмчирхөг үхэр

Үхрийн ордынхны үнсэлт хүсэл дүүрэн байдаг. Цолмон гаргийн эрхшээлд оршдог болохоор бэлгэдлийнх нь гүн сэтгэлийн хөдлөл болон дур хүслийн биелэл болдог. Бэлгэдлийнх нь дотоод хүч үнсэлтэд нь тусгагдсан байдаг. Үхрийнхний сэтгэл санаа үнсэлтэд нь ч гэсэн нөлөөлдөг, маш мэдрэмтгий. Сэтгэл санаа нь таагүй тохиолдолд түрэмгий зан, биеэ барих чадвар нь хэлбэлздэг.

Үхрийн ордын эрэгтэй тийм ч фантаз дүүрэн үнсдэггүй ч их эрчимтэй шунан үнсдэг. Хамтрагчаа удаан хүлээлгэхгүйн тулд аль болох л хурдан эхэлдэг. Харин эмэгтэй үхэр илүү сонирхолтой үнсэлцдэг бөгөөд заримдаа үнсэлт нь үнэхээр сэтгэл татам байж чаддаг.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Жинлүүр, Мэлхий, Охин

Бага тохирох

Хонь, Нум, Арслан

Ихрийн орд

Гайхамшигт ихэр

Ихрийнхэн хамтрагчаа эрхэндээ бүрэн оруулдаг. Хүсэл тэмүүллээ сайн нууж чаддаг. Тэдний үнсэлт түрэмгий, хамтрагчаа хангалттай өдөөж өгдөг ч үнсүүлж байгаа хүн нь сэтгэл татах увдисынх нь цаана чухам юу хүсэж байгааг нь ихэвчлэн мэддэггүй.

Ихрийн ордын эрэгтэй энхрий бөгөөд мэдрэмжтэй үнсэлцдэг. Үнсэлт нь бусдыг өөртөө татах хүч, соронз болж өгдөг. Гэвч нэг өдрийн дараагаарүнсэлт нь хатгаж ч мэднэ. Харин эмэгтэй ихрийн үнсэлт илүү сонирхолтой, тачаангуй л болохоос биш дээрх тодорхойлолттой ижил.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Арслан, Жинлүүр, Хумх

Бага тохирох

Мэлхий, Матар, Охин

Мэлхийн орд

Сэтгэл хөдлөл ихтэй мэлхий

Мэлхийн ордынхны үнсэлт эрчимтэй, удаан үргэлжилдэг, цуцашгүй байдаг. Махбодынх нь онцлогийн нөлөөгөөр, үнсэлтэд хэзээ ч ханадаггүй. Хамтрагчтайгаа тогтвортой харилцаатай байхыг, хамтрагчийнхаа сэтгэл санааны найдвартай, тааламжит байдлыг илүү үздэг.

Мэлхийн ордын эрэгтэй үнсэлтээрээ хамтрагчаа сэтгэл хангалуун байлгахыг эрмэлздэг. Удаан үргэлжлэх үнсэлтийнх нь цаана ихэвчлэн өөрийн найдвартай биш байдалд шаналсан, эмзэг мэдрэмтгий залуу нуугдаж байдаг.

Харин эмэгтэй мэлхий хамтрагчтайгаа хийх урт хугацааны үнсэлтээрээ рекордын номд ч бичигдэж чадна. Удаан үргэлжлүүлэх үнсэлтээсээ залхана гэж үгүй. Үнсэлтэд нь илүү их сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл шингэсэн нь мэдрэгддэг.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Загас, Охин, Хилэнц, Үхэр

Бага тохирох

Ихэр, Нум, Хумх

Арслангийн орд

Эзэрхэг арслан

Арслангийн ордынхон чадварлаг, эзэрхэг үнсэлцдэг. Үнсэлт нь ялан дийлсэн, оргилсон байдаг нь зүрх сэтгэл, оюун бодлоос нь л мэдрэгддэг. Тэдний оргилонгуй үнсэлт нь насан туршдаа мартахааргүй тийм идэвхтэй, чадварлаг.

Арслангийн ордын эрэгтэй хамтрагчийнхаа сэтгэлийг хөдөлгөхийг, хөглөхийг зорьдог. Зорилгод нь шүднүүд нь оролцож ч мэднэ. Харин эмэгтэй арслангийн үнсэлт нь газар дээрх тэнгэр шиг. Үнсэлцэх үеэр нь цаг хугацаа зогсож өөрсдийг нь бүх дэлхий тойрон эргэлдэж байгаагаар мэдэрч байгаа гэдэгт итгэдэг.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Хумх, Нум, Хилэнц, Жинлүүр

Бага тохирох

Үхэр, Матар, Охин

Охины орд

Тогтвортой охин

Охины ордынхны үнсэлт шийдэмгий, аятайхан байдаг. Магадгүй аминчхан зангаа хойш нь тавьж чадвал хамтрагчдаа гэнэтийн, сайхан үнсэлтийг бэлэглэдэг. Тэгээгүй бол тийм ч сэтгэл хангалуун биш мэдрэмжтэй үлдээх вий.

Охины ордын эрэгтэй үнсэлцэхэд бэлэн болсон, шийдэмгий, өөртөө итгэлтэй болсон үедээ л үнсдэг. Түүнд дурласан Ромеогийн дүрд тоглох хэцүү байдаг. Учир нь романтик хандлага нь тийм ч сайн хөгжөөгүй.

Харин охины ордын эмэгтэй үнсүүлэхийг, үнсэлтээ өөрөө удирдан чиглүүлэхийг хүсдэг. Анхны ичимхий үнсэлтээсээ л тэр жинхэнэ үнсэлтийн аварга болж чадна. Хамтрагчдаа гэнэтийн бэлэг барих эсэх нь тухайн өдрийнх нь хүсэл тэмүүллээс ихээхэн хамаарна. Бүх л үнсэлтээ маш чухалд тооцдог.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Матар, Үхэр, Загас, Мэлхий

Бага тохирох

Хилэнц, Арслан, Жинлүүр

Жинлүүрийн орд

Амьдралын амтыг мэдрүүлэгч жинлүүр

Жинлүүрийн ордынхны үнсэлт олон талтай, солигдмол байдаг. Үнсэлт нь энхрий – романтик, оргилуун – тачаангуйгийн хооронд хэлбэлзэж байдаг. Ямар ч үнсэлт нь давтагдашгүй, үнсэлцэх үедээ гүн сэтгэгдэл үлдээж чаддаг. Үнсэлт нь хэдий сонирхолтой, сайхан ч заримдаа өөрсдийн сэтгэл санааны тогтворгүй байдлын золиос болж хэтэрхий олон ааш гаргах нь бий.

Жинлүүрийн ордын эрэгтэй дэлхий дээрх жинхэнэ үнсэлтийн мэргэжилтнүүд юм. Хамтрагчийнхаа юу хүсэж байгааг маш сайн мэдэрдэг бөгөөд ихэнхийг нь баярлуулж чаддаг. Бараг цуцашгүй үнсэх чадварыг эзэмшсэн.

Харин эмэгтэй жинлүүр амьдралд хайртай, танилын хүрээлэл олонтой. Үнсэлт нь харилцаа үүсгэх, тогтоох чиг хандлагатай. Сээтгэнэлийн ийм хэлбэр сонголтод нь нөлөөлдөг. Үнссэн хүмүүсийнх нь зарим нь шууд л зорилгод нь автоматаар татагдан ордог.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Хумх, Ихэр, Үхэр, Арслан

Бага тохирох

Хилэнц, Матар, Охин

Хилэнцийн орд

Дүрэлзсэн хилэнц

Дурыг өдөөгч хилэнцийн ордынхны үнсэлт зогсолтгүй, шунаг байдаг. Хамтрагч нь хүсэхгүй байсан ч түүнийг ялан дийлж, өөрийн болгох чадвартай. Зүрх сэтгэл, мэдрэмжээ дагадаг нь хэрцгий, шунаг үнсэлцэгчид мэт харагдуулдаг. Тэдний үнсэлт илүү гайхамшигтай, илүү олон зүйлийн эхлэл ч байж болно. Ямар ч хилэнцийг зүгээр үнсээд л орхих боломжгүй. Үнсэлтээрээ тэд асар их энергийг өөрөөсөө чөлөөлж өгдөг.

Хилэнцийн ордын эрэгтэйн үнсэлт хамтрагчдаа хөл доорх газар нь алга болсон мэт мэдрэмжийг өгдөг. Хамтрагчаа бараг л идчихдэг гэж болно. Энэ нь заримдаа бага зэрэг болгоомжгүй, хэрцгий байдаг болохоор зарим хамтрагч нь тэр болгон зөвөөр хүлээж авч чадахгүй.

Харин эмэгтэй хилэнц өөртөө соронзон мэт татах хүчийг агуулдаг. Үнсэлцэх үедээ дээд зэргээр биеэ барих чадвар болон өөрийгөө үл хянахын хооронд тэмцэлддэг. Түүний халуухан, гал дөлтэй үнсэлтэд хамтрагч нь хайлдаг. Хилэнцийнхний үнсэлт үргэлж эротик үнэлгээг авдаг.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Үхэр, Хонь, Загас, Арслан

Бага тохирох

Ихэр, Жинлүүр, Хумх

Нумын орд

Илэн далангүй нум

Нумын ордынхны үнсэлт нь хэтрүүлэх шинж аястай. Ихэнхийнх нь өөрийгөө ялан дийлж чаддаггүй нь үнсэлтэд нь нөлөөлдөг. Тиймээс бууж өгөлгүй ялан дийлж чаддаг байх хэрэгтэй. Түүнд давшилт, дайралт дутагддаг бөгөөд үнсэлцэхдээ хүйтэн хөндий байх нь бий. Хамтрагчдаа сэтгэгдэл үлдээхийг хүсвэл л сэтгэлээсээ үнсэж гайхшируулдаг.

Нумын ордын эрэгтэй өөрийн илэн далангүй, нээлттэй байдлаа үнсэлтдээ харуулахыг хүсдэг. Хэтрүүлэг нь хамтрагчид нь илүү сонирхолтой санагдаж магадгүй юм.

Харин эмэгтэй нум үнсэлцэхдээ хамтрагчаа агнахад бэлэн байхыг хүснэ. Учир нь ангийнх нь олз болох хамтрагч нь үнсэлтэд нь давамгайлж болохгүй. Хэрвээ тэгвэл нумын бүсгүйн сонирхол маш хурдан буурдаг. Тэр хэзээ, хаана, хэрхэн, яаж гэдгийг, ялангуяа ритмийг нь маш сайн мэдэрч тохируулдаг.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Хумх, Жинлүүр, Ихэр, Арслан

Бага тохирох

Охин, Матар, Үхэр

Матрын орд

Үнэнч матар

Матрын ордынхон дэг журамтай, контролтой үнсэлцдэг. Махбодынхоо онцлогоос хамаарч харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Үнсэлцэхдээ томоотой, биеэ барьсан, удирдангуй ханддаг. Хамтрагч нь матрынхныг өөрийгөө үнсэлтдээ бүрэн зориулахыг ховорхон мэдэрнэ. Үнэнч, хариуцлага хүлээх чадвартай байдал бол матрын ордынхны гол шинэ чанар юм.

Матрын ордын эрэгтэй хамтрагчийнхаа төсөөлжбайснаас ч илүү тэвчээрийг үзүүлж чадна. Үнсэлцэхдээ ч гэсэн тэсвэр хатуужилтай, хүсэл эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй ханддаг. Хэзээ ч бууж өгдөггүй, чөлөөтэй үедээ л үнсэлтэд онцгой анхаарал хандуулдаг.

Харин эмэгтэй матар үнсэлтээрээ сэтгэгдэл үлдээж чаддаг. Харагдаж байгаа шигээ тийм ч фантазгүй хүмүүс байдаггүй.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Үхэр, Загас, Мэлхий, Охин

Бага тохирох

Хонь, Нум, Арслан, Хилэнц

Хумхын орд

Уран бүтээлч хумх

Хумхын ордынхны үнсэлтийг сэргээштэй зүйрлэж болно. Хэнээс ч хараат байдаггүй, байнга шинийг эрэн хайх сонирхлоо үнсэлтдээ ч гэсэн шингээдэг. Үнсэлт, сээтгэнэлийн аль алинд нь ерөнхий байдлаар ханддаггүй. Тэднийг үнсэлтийг өөрчлөгч, шинийг нээгч гэж болно.

Хумхын ордын эрэгтэй сониуч бөгөөд зөвхөн үнсэлтэд ч биш, бүх зүйлд байнга шинийг оролдож үзэхийг хүсдэг. Ямар нэг шинэ зүйл түүнд эрч хүч өгдөг, хамтрагч нь ямартай ч уйдахгүй. Бүтээлч байдал нь үнсэлтэд нь ч гэсэн нөлөөлнө.

Харин эмэгтэй хумхын хамтрагчдаа өгөх үнсэлт бүхэн ер бусын онцгой, шинэлэг байдаг. Түүний нээх чадварт хязгаар гэж үгүй.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Ихэр, Нум, Хонь, Жинлүүр

Бага тохирох

Охин, Үхэр, Хилэнц

Загасны орд

Фантаз дүүрэн загас

Загасны ордынхны үнсэлт идэвхгүй, эмзэг мэдрэмтгий. Биеэ барьсан, хаалттай байдал нь үнсэлтээ гартаа авахад нь саад учруулдаг. Үнсэлцэхдээ өөрсдийн нууцлагдмал аурад халхлагдаж байдаг. Гэвч хүсвэл бүхнээ зориулж чадна.

Загасны ордын эрэгтэй үнсэлцэхдээ өөртөө нэг зүйлийг үргэлж амалдаг. Хамтрагчийнх нь өөрт нь итгэх итгэл түүнийг идэвхжүүлэх үндэс болдог. Үнсэлт нь өөртөө хүсэл тачаал, романсыг агуулж байдаг.

Харин эмэгтэй загас мэдрэмжтэй байдал, сэтгэл татам уруу таталтаараа хэний ч дурыг булаадаг. Биеэ барьсан ч мэдрэмжтэй үнсэлцдэг. Харилцаанд сэтгэл хөдлөлөө дарж сурах хэрэгтэй ч хувиа хичээхээс зайлсхийх нь зүйтэй. Тэгж чадвал хамтрагчтайгаа ямар ч үггүй холбогдож чадна.

Тохирох үнсэлтийн хамтрагч

Мэлхий, Матар, Үхэр, Охин

Бага тохирох

Хонь, Нум, Хумх, Хилэнц

016

Сэтгэгдэл Үлдээх